Saturday, October 30, 2010

Хайрын тухай өгүүллэгүүд...




гоё өгүүллэгүүд байгаа шүү ороод үзээрэй...(шинэ өгүүллэгүүд бгаа шүү...)

 Мод

Би нахиалж байгаа модыг зурах их дуртай байсан болохоор өөрийгөө “МОД” гэж нэрлэсэн юм. Ахлах сургуульд байхдаа би 5н охинтой дараалан үерхэж билээ. Мөн Навч гэдэг ангийн охин надад их таалагддаг байсан ч би түүнтэй үерхээгүй.  Тэр жирийн л нэг охин байсансан. Навч  цовоо сэргэлэн, ухаантай, шударга зангаараа бусдаас ялгагддаг байсан бөгөөд миний араас 3н жилийн турш хайр зарлан гүйсэн юм. Гэвч би түүнийг миний зиндааны залууд огт тохирохгүй охин гэж боддог байв.
Нэгэн удаа намайг 2 дах найз охиноо үнсэхэд, тэр гэнэт бид 2-ын дундуур сандран гүйн орж ирээд, нүүр нь улайснаа, инээмсэглээд, “За за, үргэлжлүүл дээ” гэж хэлчихээд, орхиод явлаа. Дараагийн өдөр нь Навч хичээлдээ ирэхдээ уйлсаар байгаад нүд нь хавдсан байсныг би хараад өдөржин шоолон инээж билээ. Би хичээлээ тараад хөлбөмбөгийн тэмцээнд явахаасаа өмнө ангиасаа хувцасаа авах гэж ороход Навч ангид ганцаараа уйлаад сууж байв.  Тэгэхэд би юу ч хэлж чадахгүй гараад яваад өгсөнсөн.
Миний 4 дэх найз охин нэг удаа Навчтай ширүүхэн маргалдлаа. Би хэдийгээр Навчийн зөв гэж дотроо бодсон ч , найз охиныхоо талд орсон юм. Дараа өдөр нь Навч юу ч болоогүй юм шиг урьдынхаараа надтай алиа хошин юм ярьж, инээж байлаа. Би түүнийг надад их гомдсон гэж мэдэж байсан ч, яг өөртэй нь адилхан сэтгэл минь зовнисон гэдгийг Навч огтхон ч төсөөлөөгүй байх..
Дараа нь би 5 дах найз охиноосоо салахдаа Навчтай уулзсан юм. Би түүнд энэ тухай хэлэхэд, хариуд нь Навч найз залуутай болсноо хэлэв. Түүнийг “САЛХИ” гэдэг. Тэр их эрч хүчтэй, ухаалаг залуу гэдгийг би мэднэ. Салхийг Навчид их сайн гэдгийг сургууль даяараа мэддэг байлаа. Энэ бүхнийг мэдээд би дотроо их харамссан боловч түүнд мэдэгдэхгүйг хичээн инээмсэглэж, баяр хүргэв. Гэртээ ирээд би маш их харамсан уйлж билээ. Эргээд бодоход, тэр охин надад хайртай болоод ямар их шаналдаг байсныг би одоо л ухаарч сууна.
Төгсөлтийн баярын үдэшлэг дээр миний утсанд нэг мессеж ирлээ, Мессежинд: Салхи Навчийг илбэн таалах тул Навч аясыг даган нислээ. Харин Мод түүнийг хамтдаа үлдээч гэж 
 гуйсангүй дээ!” хэмээн бичсэн байв.

            Нөхөр зардаг их дэлгүүр

Хотын төвд олон эрчүүдээс нөхрөө чөлөөтэй сонгож авах боломж өгдөг их дэлгүүр анх удаа нээгджээ. Тус дэлгүүр 6-н давхар бөгөөд худалдан авагч давхар өгсөх тутам худалдаалагдаж буй эрчүүдийн эерэг чанар нь улам сайжирдаг гэнэ. аль ч давхарт гараад , хаалгыг нь нээж , өөрт таалагдсан нөхрөө авч болох боловч , хэрэв дээшээ давхар өгсвөл доод давхар луу буцаад явах боломжгүй учраас гарах л дшрэмтэй!
Нэгэн бүсгүй өөртөө таарах нөхөр олохоор их дэлгүүрт иржээ.Эхний давхарт байсан хаягийг уншвал:
“1 давхар: "Эдгээр эрчүүд ажил хийдэг."  Өнөөх эмэгтэй хаягийг уншаад боджээ: "За яахав , эд нар ч миний хамгийн сүүлийн найз залууг бодвол дээр л юм байна. Гэхдээ дээд давхарт юу байгаа нь сонин байна" гээд  дээш өгслөө.
“2 давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай." Бүсгүй дотроо их баяртай байлаа.Энэ ч сайхан санаа л байна.Гэхдээ дээшээ юу байгаа бол? гээд дахиад л дээш өгслөө.
3 давхар:"Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай, царай зүс сайтай" Хөөх бүр ч сайхан болоод явчихлаа. Гэхдээ дээшээ юу байгаа бол гээд бүсгүй ахин дээш өгслөө.
4 давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг" Бүсгүй: “ Энэ бүр ч сайхан болоод явчихлаа шүү. Ямар гайхамшийгтай юм бэ? Гэхдээ бүр илүү юм байх ёстой доо” гээд ахиад  л дээш өгсөв.
5 давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг, маш романтик мэдрэмжтэй" Бүсгүй: “Ээ Бурхан минь! Дахиад дээшээ юу байгаа бол?” гээд 6-н давхарт гарав.
6 давхар: “Та энэ давхарт ирсэн 3,456,789,012 дахь үйлчлүүлэгч боллоо.Энэ давхарт нэг ч эр хүн байхгүй. Уг давхар нь "Эмэгтэйчүүд үргэлж боломжгүй зүйлс хүсэж байдгийг нотлох зорилготой юм.Нөхөр зардаг их дэлгүүрт зочлон ирсэн таньд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй" гэсэн байжээ.

  Мотоциклийн осол:

Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоцикльтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байгаа юм биш үү? 
Бүсгүй: Гуйж байна, Хурдаа багасгаач дээ
Залуу: Тэгвэл чи надад хайртай гэдэгээ хэлээч дээ 
Бүсгүй: Би чамд хайртай! Гэхдээ хурдаа жаахан багасга л даа!
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч
Бүсгүй: Хайрт залуугаа чангаас чанга тэврэв
Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна...

Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. " Мотоциклийн осол: тоормос нь эвдэрсэнээс болж мотоцикльтэй 2 хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ".
Харин үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тормос нь эвдэрснийг мэджээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүй дээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээсээ өөрт нь хайртай эсэхийг асуугаад, хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд, дараа нь өөрийн өмсөж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүй дээ өмсгөөд өөрөө амиа алджээ.


  Dawstai Coffee

Zaluu busguiteigee udeshleg deer taniltsjee. Busgui ni denduu uzesgelentei bogood olon zaluus tuuntei taniltsah gj biy biyneesee orson awch, bujiglej blaa. Harin zaluugiin huwid yurdiin l negen bogood hen ch tuuniig tooj harahgui baiw.
Udeshleg duusahad nogoo zaluu “Coffee hamt uutsgaay” gj busguid helehed, tuund ih hachin sanagdsan bolowch, eyldeg bh uudnees zowshoorow. Ted negen kafed hamt ortsgooson ch zaluu ug helehdee hurtel tewden sandarch bsn tul busgui dotroo durguitsej, “Gert mini hurdan hurgej ogoosei” gj bodjee.
Zaluu genethen zoogchid handan “Ta jaahan daws ogohgui yu? Bi coffeendoo hiih gsn yum” gelee. Hun bur gaihan haraw. Zaluugiin nuur ulaisan bolowch dawsaa coffeendoo hiigeed uulaa. Busgui ihed sonirhij “Chi yagaad iim sonin zurshiltai yum?” gj asuuhad, zaluu: “ bi jaahan huu baihdaa dalain eregt amidardag bsn uchir dalain usand orj, togloh ih durtai bj bilee. Odoo bi vy vy dalaigaa sanadag. Yag l ene shorwog coffee shig… Bi shorwor coffee uuh bolgondoo baga nas, torj osson nutag, aaw eejiigee sanan dursdag yum” gj hariuljee. Ingej yarihad zaluugiin nudend nulims tsiilegnej blaa. Vvniig sonsood, busguin setgel tun ih hodoljee. Busgui ger ornoo sanaj bgaagaa helj chaddag er hun orh gertee hariutslagatai bj chadna gsn ug gj bodjee. Ingeed ter zaluutai als hol bga aaw eej, baga nas, ger buliinhee tuhai yariltsjee.
Ene odroos hoish ted uulzaj uchirdag bolow. Yawaandaa nogoo zaluu ni busguin huwid erj haij bsn, buhii l saihan zan chanartai, uhaalag, tewcheertei, halamjtai hun bolohiig medew. Busgui zaluud durlaj, shorwog coffeenii tuhai medsendee mash bayartai bdg bolow. Udalgui ted gerlejee. Ehner ni nohortoo coffee chanah bolgondoo daws hiihed, nohor ni mash ih bayarladag baiw.
Hamt amidraad 40 jil ongorch, neg odor nohor ni nas barahaasaa omno 1n zahidal bichjee. Zahidald:
“Minii hamgaas hairt hongor mini ee! Namaig uuchlaarai! Amidraldaa bi chamaig neg l udaa huursan. Ter bol shorwog coffeenii tuhai yaria blaa. Bid anh bolzoj bsniig sanaj bna uu? Ter vyd bi denduu ih sandarch, sahar gj heleh gsn bolowch daws gd anduuraad helchihsen yum. Zalruulah ni nadad mash hetsuu bsn tul bi shuud l urgeljluulsen. Gehdee ene buhen chi bid 2-iin amidraliig ehluuleh yum gj bi hezee ch bodoj bsngui. Hudlaa yarisan tuhaigaa bi chamd olon udaa helehiig hicheesen bolowch chamaig hezee ch huurahgui gj oortoo amlasan bsn tul bi uneniig helehees aidag bsn yum. Odoo bi horwoogoos halin odoh gj bna. Chamd uneniig helehees ogt aihgui bna. Bi shorwog coffeend ih durgui blaa. Yamar muuhai amttai gj sanana. Getel bi nasan turshdaa dawstai coffee uulaa. Chamtai uchirsandaa hezee ch haramsdaggui yum. Herew bi 2 dahi udaagaa amidarch chadsansan bol chamtaigaa nasan turshdaa hamt amidrahiin tuld ahiad shorwog coffee uuhad ch belen bna.” gejee.
Uuniig unshaad busgui nulims unagan suulaa. Negen udur tuunees “ta shorwog coffeenii talaar yu gj boddog we?” gj ach huu ni asuujee.
Harin busgui: “ tun amttai bdag yum daa” gj hariulaw.

 Би чамд хайртай хонгор минь

Тэд гэрлээд олон жил болжээ. Хамт амьдрах хугацаанд сайндаж, муудах өдөр олон байв. Нэг өдөр нөхөр нь цаг наргүй ажил дээрээ өнждөгөөс тэд хоорондоо маргалдав. Үүнээс болоод нөхөр нь гомдож, эхнэр нь тун их ууртай байцгаав.
Эхнэр нь бүтэн долоо хоног үг дуугарахгүй байсан тул нэгэн орой  нөхөр нь түүнд харандаа, цаас авчирч өгч гэнэ. Тэгээд ширээний 2 талд суугаад, бие биенийхээ чухам юу нь таалагдахгүй байгааг жагсаан бичихийг хүсэв. Дараа нь цаасаа солилцоод энэ талаар ярилцах хэрэгтэй гэлээ. Эхнэрт нь гомдмоор зүйл дэндүү их байсан болохоор толгой өндийлгүй бичиж эхэлжээ. Харин нөхөр нь эхнэрлүүгээ удаан гэгч нь ширтэж байснаа бас л бичиж эхлэв. Тэд 15 минутын турш бичиж цаасаа солилцлоо.
Нөхрийн авсан цаасан дээр маш олон гомдол бичсэн байлаа. Эхнэрийн уур дэндүү их хүрчээ. Харин эхнэр нь нөхрийнхөө өгсөн цаасыг хараад маш их балмагдаж, нулимс цийлэгнүүлэн, өөрийнхөө өгсөн цаасаа хурдан гэгч нь булааж авав. Нөхөр нь  өөрийнхөө 2 хуудсан дээр “Би чамд хайртай хонгор минь” гэж олон удаа бичсэн байлаа...

6 Сэтгэгдлүүд:

ТэвРэлТ♥♥♥БэлЭглЭгч♥♥♥ ХэМи said...

Өөр гоё гоё өгүүллэг тавиарай за бас thanks ойлгож бгаз дээ бас даж блог бна!!!

ashE said...

mute uguulleg taviarai bi tavisaar bgad oldhoo bolisn :-p

ihe said...

goy2 oguulleguud bnoooooooo

Anonymous said...

goy oguulleguud bn, MOD gsn exnii oguulleg xamgiin ix taalagdlaa.... amiljilt xusey

Anonymous said...

The sands casino hotel - South Windsor | SEGA Genesis
The sands casino hotel in South Windsor, New Jersey. This hotel offers great views of the Gulf of Mexico. 메리트 카지노 The 샌즈카지노 casino is หาเงินออนไลน์ also very convenient

calpurniavadney said...

Harrah's Casino & Hotel - Mapyro
Harrah's Cherokee Casino Resort is located in Murphy, North Carolina. 논산 출장안마 The casino 오산 출장안마 offers over 1,200 태백 출장마사지 slot machines, 40 table games 태백 출장안마 and over 김포 출장샵 3,100 slot

Post a Comment

Та бүхэн сэтгэгдэл бичихдээ Name/URL сонголтийг сонгож бичээрэй! Хүсвэл гишүүн болж давуу эрх эдлээрэй.